ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ FAQ

Хэрхэн бүртгүүлэх вэ?

1. Сайтын баруун дээд буланд байрлах “Нэвтрэх” товчийг дарна. Нэвтрэх дарсны дараа БҮРТГҮҮЛЭХ товч дээр дарна.

2. Утасны дугаараа баталгаажуулна. Дараа нь нэр, и-мэйл хаяг, утасны дугаар болон нууц үгээ оруулна.

3. Бүртгэлээ баталгаажуулсны дараа нэвтэрч орно.

Нууц үгээ мартсан бол яах вэ?

1. Нэвтрэх хэсгийн “Нууц үг мартсан” холбоос дээр дарна.

2. Бүртгэлтэй утсаа баталгаажуулна

3. Утас баталгаажсан тохиолдолд шинэ нууц үг үүсгэнэ.

Контент үзэхийн тулд хэрхэн төлбөр төлөх вэ?

ТА эхлээд утасны дугаараа баталгаажуулж бүртгүүлээд нэвтэрсэн байх шаардлагатай. Дараа нь:

1. Зөвхөн нэгдүгээр анги үзэх бол баруун дээд булангийн меню цэснээс 1-Р АНГИ ЭРХ АВАХ дээрээ дарж 6900₮ төлбөр төлснөөр эрх баталгаажил үндсэн менюнээс НЭГДҮГЭЭР АНГИ дээр дарж үзэх боломжтой. /72 ЦАГ/

БҮХ АНГИ үзэх эрх авах бол баруун дээд булангийн меню цэснээс БАГЦ ЭРХ АВАХ дээрээ дарж 9900₮ төлбөр төлснөөр эрх баталгаажиж үндсэн менюнээс НЭГДҮГЭЭР АНГИ дээр дарж үзэх боломжтой. /1 САР/

2. “Худалдан авах” товчийг сонгоно.

3. QPay төлбөрийн цонх гарч ирнэ.

4. QR кодыг банкны аппликэйшнаар уншуулж төлбөрөө төлнө.

5. Төлбөр баталгаажсаны дараа контент автоматаар нээгдэнэ.

Төлбөр төлсөн боловч контент нээгдэхгүй байна. Яах вэ?

Төлбөр амжилттай болсон ч контент нээгдэхгүй байвал: –

  • Хуудсаа дахин ачаална (Refresh). –
  • Системээс гараад дахин нэвтэрнэ.
  • – 5 минут хүлээгээд дахин шалгана.
  • Асуудал хэвээр байвал бидэнтэй холбогдоно уу.

Худалдан авсан контентоо хаанаас үзэх вэ?

Нэвтэрсний дараа: Миний контент хэсэгт орж худалдан авсан бүх контентоо үзэх боломжтой.

Нэг эрхээр хэдэн төхөөрөмжөөс үзэх боломжтой вэ?

  • Аюулгүй байдлын үүднээс нэг эрхийг нэг хэрэглэгч ашиглана.
  • Сэжигтэй олон төхөөрөмжөөс зэрэг нэвтрэх оролдлого илэрвэл хандалт түр хязгаарлагдаж болно.

Видео яагаад тасалдаад байна вэ? Дараах зүйлсийг шалгана уу:

  • Интернэт холболт тогтвортой эсэх
  • VPN ашиглаж байгаа эсэх
  • Өөр хөтөч ашиглаж үзэх

Видеог татаж авах боломжтой юу? Үгүй. Бүх контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зөвхөн платформ дээрээс онлайнаар үзэх боломжтой.

Контентын зураг, бичлэгийг бусдад түгээж болох уу? Үгүй. Контент нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлах, түгээх, олон нийтийн сүлжээнд байршуулахыг хориглоно.

Техникийн тусламж хэрхэн авах вэ? Асуудал гарсан тохиолдолд:

Facebook хуудасны чат хэсгээр бидэнтэй холбогдоно уу.

Scroll to top